Сувд гэж юу вэ? Үүсэл, сувдан давхарга (накре) болон тариалангийн сувдны гарын авлага | Мөрөн сувд

What Is a Pearl? Formation, Nacre & Cultured Pearl Guide | Murun Pearls
Мянга мянган жилийн турш сувдыг гоёл чимэглэлд ашиглаж, тансаг багсаамж, дэгжин байдлын бэлгэдэл гэж үзсээр ирсэн. Гэвч сувдыг үнэхээр гайхалтай болгодог зүйл нь зөвхөн түүний ховор нандин чанар эсвэл гялбаа төдийхөн биш юм. Газрын хэвлийгээс олборлодог ихэнх үнэт чулуунаас ялгаатай нь сувд амьд биет дотор бүрэлдэн тогтдог. Тэгвэл сувд яг юу вэ, хэрхэн үүсдэг, яагаад ийм олон янзын гадаад төрхтэй байдаг вэ? Эхнээс нь авч үзэе.
 Pearls displayed alongside their mollusc shell, showing the natural material from which pearls form

Сувд гэж юу вэ?

Сувд бол зарим төрлийн хясаа, дун зэрэг нялцгай биетний (моллюск) бие дотор эсвэл дунгийн хавтас дотор бүрэлдэн тогтдог геммологийн (эрдэнийн) материал юм. Амьд организмаас гаралтай тул гүний хөрсөнд геологийн үйл явцаар бүрэлддэг алмааз, инжүү, маргад зэрэг үнэт чулуунаас ялгаатай нь органик эрдэнэ ангилалд багтдаг.

Ихэнх сувд нь конхиолин гэж нэрлэгдэх бага хэмжээний органик бодисоор холбогдсон кальцийн карбонатаас бүрдэнэ. Нялцгай биетэн эдгээр элементүүдийг микроскоп түвшний үе давхарга болгон байрлуулдаг бөгөөд сувдны гадаргуу гүнээсээ гэрэлтсэн, шаазан шиг зөөлөн эсвэл гэрлийн тусгалаар өнгө нь зөөлөн хувирч харагдах эсэхийг гаднаас нь өнгөлөх биш, харин энэхүү байгалийн микро бүтэц тодорхойлдог.

Сувд гаргаж авах чадвартай нялцгай биетэн бүр гоёл чимэглэлд ашиглахуйц сувд үйлдвэрлэдэггүй. Үнэт эрдэнийн чанартай сувд гаргадгаараа алдартай зүйл дотор ч гэсэн гарч ирсэн бүх сувд төгс дугуй, гөлгөр эсвэл дээд ангиллын үнэт эдлэлд ашиглахуйц үзэмжтэй байж чаддаггүй.
An oyster shell holding a pearl, showing where a pearl develops inside a living mollusc

Сувд хэрхэн үүсдэг вэ?

Сувд үүсэх үйл явц нь нялцгай биетний дунгийн хавтас бүтээгч эд эс цочрох эсвэл гэмтэхээс эхэлдэг. Үүнийг микроскоп организмууд, гэмтэл эсвэл эд эс дотор түгжигдсэн биологийн бусад бодисууд өдөөж болно. Сувд үргэлж элсний ширхгээс эхэлдэг гэсэн нийтлэг ойлголт нь асуудлыг хэт хялбарчилсан ойлголт бөгөөд элс нь сувд үүсгэгч цорын ганц бөгөөд хамгийн түгээмэл шалтгаан биш юм. Энгийнээр хэлбэл, энэ үйл явцыг дараах 4 үе шатаар ойлгож болно:

  1. Нялцгай биетний эд эс цочрох: Мантийн эд доторх зарим эсүүд шилжиж, эсвэл нялцгай биетний биеийн өөр хэсэгт түгжигдэнэ.

  2. Сувдны уут (Pearl sac) үүсэх: Эдгээр шилжсэн эсүүд өөрсдийгөө цэгцэлж, сувдны уут гэж нэрлэгдэх жижиг бүтцийг үүсгэдэг.

  3. Сувдны материал хуримтлагдаж эхлэх: Сувдны уут нь органик бодисын хамт кальцийн карбонатыг аажмаар ялгаруулж эхэлнэ.

  4. Цаг хугацааны явцад давхарга бүрэлдэх: Энэхүү тасралтгүй тунадасжилт нь өөрийн гэсэн онцлог хэмжээ, хэлбэр, өнгө, гадаргуугийн шинж чанартай сувдыг бий болгодог.

Нялцгай биетэн энэ бүх үйл явцын туршид амьд бөгөөд идэвхтэй хэвээр байна. Хүн тариалангийн сувдны үйл явцыг эхлүүлж болох ч сувдны материалыг үргэлж амьд организм өөрөө бүтээдэг.

Байгалийн, Тариалангийн ба Хуурамч (Имитаци) сувд: Ямар ялгаатай вэ?

Байгалийн болон тариалангийн сувдны гол ялгаа нь уг сувд "жинхэнэ" үү эсвэл "хуурамч" уу гэдэгт биш, харин үйл явц хэрхэн эхэлсэн бэ гэдэгт оршино. Далайн тариалангийн сувдны хувьд мэргэжилтэн дугуй бөөм (nucleus)-ийг мантийн эдээс авагдсан жижиг хэсгийн хамт суулгадаг. Цэнгэг усны тариалангийн сувдны хувьд ихэнхдээ дугуй бөөмгүйгээр зөвхөн мантийн эдийг суулган үйл явцыг эхлүүлж болдог. Ашиглах техник нь нялцгай биетний зүйл зүйлчлэл болон ямар төрлийн сувд тариалж байгаагаас хамаарна.

Хамгийн чухал санаж явах зүйл бол: Тариалангийн сувд нь жинхэнэ сувд юм. Учир нь түүний сувдан давхаргыг бүхэлд нь амьд нялцгай биетэн өөрөө бүтээдэг. Энэ нь сувдны гадаргуутай адилхан харагдуулахын тулд бүрсэн шил, хуванцар эсвэл бусад материалаар хийдэг хуурамч (имитаци) сувднаас бүрэн ялгадаг. Гарал үүсэл нь байгалийнх уу, тариалангийнх уу гэдгийг зөвхөн гадаад үзэмжээр нь тодорхойлох боломжгүй байдаг тул өндөр үнэтэй гоёлуудад дотоод бүтцийн зураг авалт зэрэг лабораторийн нарийн шинжилгээ шаардлагатай байж болно.

Шинж чанар Байгалийн сувд Тариалангийн сувд Хуурамч (Имитаци) сувд
Үүсэл Зэрлэг нялцгай биетэн дотор, хүний оролцоогүйгээр санамсаргүй бүрэлддэг. Хүний оролцоотой эхэлж (бөөм эсвэл эд суулгах), амьд биет дотор байгалийн жамаар ургадаг. Шил, хуванцар, хясааны хавтас зэргээр хийж, сувд шиг харагдуулан бүрсэн.
Жинхэнэ сувд мөн үү? Мөн. Мөн — Накре буюу сувдан давхаргыг амьд биет бүтээсэн. БИШ — Нялцгай биетэн огт бүтээнэгүй.
Олдоц Өнөөгийн зах зээлд нэн ховор. Өргөн боломжтой; орчин үеийн гоёл чимэглэлийн гол эх үүсвэр. Маш өргөн олдоцтой; хямд ба олноор үйлдвэрлэдэг.
Нийтлэг үнэ цэнэ Эрдэнийн чанартай нь маш өндөр үнэтэй; лабораторийн баталгаа шаардлагатай. Төрөл, хэмжээ, чанараас хамааран боломжийн үнээс өндөр үнэ хүртэл эвэлдэг. Бага; үнэт чулуу гэхээсээ илүү загварын чимэглэлд тооцогддог.
Гарал үүслийг тодорхойлох Дотоод бүтцийг рентгенээр харах гэх мэт лабораторийн шинжилгээ шаардлагатай. Геммологийн шинжилгээгээр тодорхойлно; харахад байгалийн сувдтай маш адилхан. Жин, гадаргуугийн бүтэц ба жинхэнэ накре давхарга байхгүйгээр нь амархан ялгагдана.

Накре (Nacre) гэж юу вэ, яагаад чухал вэ?

Накре буюу сувдан давхарга (mother-of-pearl) нь олон төрлийн нялцгай биетний дунгийн дотор талыг бүрдүүлдэг үечилсэн материал юм. Накре бүтэцтэй сувднуудад энэхүү материал нь маш микроскоп жжиг тон олон давхаргаар өрөгдсөн байдаг. Гэрэл сувдны гадаргуу болон эдгээр давхаргатай харилцан үйлчлэлцэхэд бидний "гялбаа" (luster) гэж нэрлэдэг дахин давтагдашгүй туяа бий болдог. Зарим сувданд энэ үйлчлэл нь солонгорон харагдах зөөлөн өнгөний наадам (orient)-ийг бий болгодог. Тиймээс сувдны гоо үзэсгэлэн нь ердөө өнгөлсөн гадаргуугийн үр дүн биш — энэ нь нялцгай биетний өөрөө бүтээсэн дотоод бүтэцтэй шууд холбоотой.

Накрегийн зузаан, тасралтгүй байдал болон давхаргын байршил нь сувдны гадаад төрх болон эдэлгээний чанарт хоёуланд нь нөлөөлдөг. Гэсэн хэдий ч бүх сувд ийм сонгодог накре бүтэцтэй байдаггүй.

Накретай ба Накрегүй сувд

Ерөнхийд нь сувдыг бүтцийн хувьд хоёр үндсэн бүлэгт хуваан авч үзэж болно.

1. Накретай сувд (Nacreous Pearls)

Эдгээр сувд нь өвөрмөц гялбааг бий болгодог давхаргат накре бүтэцтэй. Акоя (Akoya), Өмнөд далайн (South Sea), Тахити (Tahitian) болон ихэнх цэнгэг усны сувднууд энэ ангилалд багтана. Тэдгээрийн харагдах байдал нь гадаргуугийн чанар болон накрегийн байршлаас хамааран зөөлөн гялбаанаас авахуулаад толь шиг тод тусгал хүртэл байж болно.

2. Накрегүй сувд (Non-Nacreous Pearls)

Накрегүй сувд нь ихэнх сувд шиг үечилсэн накре бүтэцгүй байдаг. Гэвч энэ нь тэднийг гоо үзэсгэлэн багатай гэсэн үг биш юм. Зарим нь шаазан шиг гөлгөр гадаргуутай байхад зарим нь дөл авалзахтай адил ширхэгтэй бүтэцтэй (flame structure) харагддаг.
Үүний хамгийн алдартай жишээ бол Queen Conch далайн дунгаас гардаг Конч сувд (Conch pearls) болон Melo төрлийн далайн дунгаас гардаг Мело сувд (Melo pearls) юм. Хоёулаа маш ховор бөгөөд Конч сувдны зөөлөн ягаан өнгөнөөс авахуулаад Мело сувдны дулаахан улбар шар өнгө хүртэлх маш онцгой, хурц өнгөнүүдээрээ ялгардаг.A pink conch pearl displaying its natural flame-like surface pattern
A Melo pearl showing its warm orange colouring, formed within a Melo sea snail

Бүх сувд дугуй бөгөөд цагаан байдаг уу?

Огтхон ч үгүй. Дугуй, цагаан сувд нь бидний хамгийн сайн мэдэх нийтлэг төсөөлөл байж болох ч байгаль эх бидэнд хавьгүй олон төрлийн сонголтыг санал болгодог. Сувд нь дугуй, бараг дугуй, зууван, дусал, товч, хүрээтэй (circled), эсвэл жигд бус чөлөөт хэлбэртэй (барокко) байж болно. Өнгөний хувьд цагаан, крим (цэцэгтэй цагаан), мөнгөлөг, алтлаг, саарал, ногоон, ягаан, тоорын өнгө, нил ягаан болон хэд хэдэн өнгө хосолсон байх боломжтой.

Нялцгай биетний зүйл, ургах орчны нөхцөл, давхаргын бүтэц болон гэрэл гадаргуу дээр хэрхэн тусаж байгаа нь сувдны эцсийн гадаад төрхөд нөлөөлдөг. Сувд бүр биологийн үйл явцаар дамжин ургадаг тул анхны харцаар ижилхэн харагдах хоёр сувд ч гэсэн гадаргуугийн бичил деталь болон гялбааны онцлогоороо ялгаатай байдаг.

Сувдны чанарыг юу тодорхойлдог вэ?

Сувдны гарал үүсэл болон бүтцийг ойлгох нь зөвхөн эхний алхам юм. АНУ-ын Геммологийн Хүрээлэн (GIA) сувдны гадаад үзэмжийн чанарыг тодорхойлохдоо дараах 7 хүчин зүйлийг (7 Pearl Value Factors™) ашигладаг:

  1. Хэмжээ (Size)

  2. Хэлбэр (Shape)

  3. Өнгө (Color)

  4. Гялбаа (Luster)

  5. Гадаргуугийн байдал (Surface)

  6. Накрегийн чанар (Nacre Quality)

  7. Хослол (Matching) — Хэд хэдэн сувд орсон гоёлд хамаарна.

Эдгээр хүчин зүйлс тус тусдаа бие даан оршдоггүй. Том сувд байлаа ч гялбаа муутай бол сонирхол татахгүй байж болох ба заавал дугуй биш барокко сувд нь өвөрмөц өнгө, гялбаа, ховор чанараараа өндөр үнэлэгдэж болно.

Яагаад сувд бүр хувь хүний сонголт шиг санагддаг вэ?

Сувд бол биологи, хүрээлэн буй орчин, цаг хугацаа болон санамсаргүй тохиолдлын цогц нэгдэл юм. Тэр үзэсгэлэнтэй байхын тулд заавал төгс байх шаардлагагүй. Үнэн дээ, гадаргуу, өнгө, гялбааны багахан ялгаанууд нь ердөө түүний байгальд урган томорсон мөр нь юм. Тиймээс сувдыг сонгохдоо зөвхөн хэмжээ эсвэл хэлбэрт анхаарлаа хандуулах хэрэггүй. Түүний гялбаа гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг, өнгө нь таны арьсанд хэрхэн зохицож байгааг болон зүүх үедээ ямар уур амьсгалыг илэрхийлэхийг хүсэж байгаагаа мэдрээрэй.

Тэгэхээр, сувд гэж юу вэ? Сувд бол нялцгай биетэн заавал давхарга үүсгэх замаар аажмаар бүтээдэг органик эрдэнэ юм. Энэ нь байгалийн жамаар эсвэл тариалангийн аргаар, накре бүтэцтэй эсвэл бүтэцгүйгээр үүсэж болох ба гайхалтай олон төрлийн хэлбэр, өнгөтэй байдаг.

Сувд бүрийн цаана стандартад хэзээ ч бүрэн оруулж барамгүй нарийн бүтэц, ургах үйл явц нуугдаж байдаг. Үүнийг ойлгох нь бидэнд сувдыг зүгээр нэг гоёл чимэглэл биш, харин өөрийн гэсэн дахин давтагдашгүй ижилсэлтэй байгалийн нэгэн хэсэг гэж харахад тусалдаг.

Та өөрийн хэв маягт тохирох сувдны онцлог шинжийг Мөрөн сувд (Murun Pearls)-ийн цуглуулгаас нээн илрүүлээрэй. Мөн Бали (Чангу) дахь манай дэлгүүрт зочлон хэлбэр, өнгө, гялбааны олон талт байдлыг биечлэн үзэж сонирхох боломжтой.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл нийтлэгдэхээс өмнө зөвшөөрөгдөх шаардлагатай гэдгийг анхаарна уу.